Ферги өөрийн нэрийн дарстай болов

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Ферги өөрийн нэрийн дарстай болов

АНУ-ын дуучин Ферги өөрийн нэрийн дарс гаргахаар болжээ. Дуучны нэрийг
дуурсгах, улмаар ашиг орлого олж баяжуулах учиртай уг дарсны нэрийг
Ferguson Crest гэдэг ажээ. Дуучин бүсгүй энэ жил Калифорни мужид үйл
ажиллагаа явуулдаг дарсны үйлдвэрийг худалдаж авсан бөгөөд одоо үйл
ажиллагааг нь өөд татахаар ажиллаж байгаа нь энэ аж.

Дуучин Ферги
буюу Стэйси Энн Фергюсон нь урлагаас гадна бизнесийн салбарт авьяаслаг
нэгэн бөгөөд Калифорни мужид тун амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа
үл хөдлөх хөрөнгийн компанийг эзэмшдэг юм. Мөн үнэртэн, гоо сайхны
бүтээгдэхүүн ч хийнэ. Америк хөлбөмбөгийн "Майами Долфинс" багийн
хувьцааны тодорхой хэсгийг мөн худалдаж авсан аж. Фергигээс өмнө
урлагийн оддоос Дрю Бэрримор, Motorhead хамтлагийн ахлагч Лемми
Килмистер нар нэрийн дарсаа гаргаж байв.

Х.Сайхан
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж