
Энэхүү тоглоом нь 3D хэмжээст, First Person зураглалтай, Shooter төрлийн тоглоом ба үйл явдал нь дэлхийн хоёрдугаар дайны үед өрнөнө.
Таны эсрэг дайсны цэргүүд, ноход, мутант мангасууд тэмцэх ба та юу ч болсон Wolfenstein-ий цайзаас оргох ёстой.
Энэ лхагва гаригаас Bethesda Software энэхүү тоглоомын iPhone, iPod touch, болон iPad-д зориулсан хувилбарыг интернетээр үнэгүй цацаж эхэлсэн байна.
Хэрвээ та уг тоглоомыг татаж авахыг хүсвэл ЭНЭ линкээр орж татаж авна уу
Т.МӨНХТҮВШИН