Оюутнууд бизнесийнхэнд бүтээлээ танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Оюутнууд бизнесийнхэнд бүтээлээ танилцуулав

Монголын оюутнууд Соёлын төв өргөөнд өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнг “Монгол 999”-ийн бизнес эрхлэгчдэд зориулж гаргасан юм.
 “Од”, “Урлах эрдмийн дээд сургууль” болон Барилгын коллежийн оюутнууд өөрсдийн гараар бүтээсэн бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн байв. Тухайлбал, Урлах эрдмийн дээд сургуулийн оюутнууд онолын хичээлээ дадлага болгон хийсэн гутлаа үзэсгэлэнд тавьжээ. Технологийн дагуу цэвэр арьсаар хийсэн гуталнууд урт, богино түрийнээсээ хамаарч 80-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл барилгын ажил эхэлж буй энэ үед мэргэжлийн сургуулийнх нь оюутнуудын бүтээлийг худалдан авахыг санал болгож байна. Тус сургуулийн гагнуурын ангийн оюутнууд төрөл бүрийн төмөр тавиурыг хүссэн загвараар тань 20-25мянган төгрөгөөр хийж өгч байна. Түүнчлэн сайн чанарын блок ширхэг нь 900 төгрөгийн үнэтэй байна. ШУТИС-ийн Хүнсний инженер биотехнологийн сургуулийн оюутнууд өөрсдийн лабораториор хийсэн сувиллын таргийг танилцууллаа. Цаашид байгууллага, хувь хүнтэй хамтарч эдгээр бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн байгаа гэнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж