Tiger брэндийн азтан Лондонгоос эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Tiger брэндийн азтан Лондонгоос эргэн ирлээ

Дэлхийд таашаагдсан Tiger брэнд анх
үйлдвэрлэгдэж эхэлснээс хойшхи амжилт, ялалтаар дүүрэн өнгөрүүлсэн 80 жилийн
ойгоо Монголын хэрэглэгчидтэйгээ хамтдаа тэмдэглэж байгаа билээ.



Tiger брэнд тэгш ойн хөтөлбөрийнхөө анхны бэлгээ хөлбөмбөгийн жинхэнэ
фанатууддаа зориулан задалсан нь Боловсрол телевизээр гарч буй пример лигийн
тоглолтуудын дундуур зохиосон асуулт хариултын тэмцээн байсан. Тэмцээний ялагч
Энхболор Лондон хотыг зорьж Арсенал vs Челси багуудын супер тоглолтыг үзээд эх
орондоо ирээд удаагүй байна.  Тiger-ийн
бэлгийн багцад супер тоглолт үзэх эрх, Лондон хотод байрлах болон аялалын
зардал бүгд багтжээ. Тэрээр “Энэ бол гайхамшигтай аялал байлаа. Tiger брэндтэй
хамт Лондонд очиж, зөвхөн телевизээр үздэг байсан тэр гайхалтай багуудын
тоглолтыг амьдаар үзнэ гэдэг миний амьдралд тохиох ховор мөч байлаа. Энэ
боломжийг олгосон Tiger-т баярлалаа” хэмээн гайхамшигт аялалынхаа талаар
сэтгэгдлээ хуваалцлаа.

Дэлхий даяар сая сая үзэгчдийн сэтгэл зүрхийг
байлдан дагуулж буй хөлбөмбөгийн спорт, Tiger шар айраг хоёр салшгүй холбоотой.
80 жилийн ойн хүрээнд ялалт амжилтыг хөхиүлэн урамшуулсан бэлэг, урамшууллын
буухиа тасрахгүй үргэлжилж, ялахын төлөөх тэмүүллээр дүүрэн Монголын залуучууд,
хөлбөмбөгийн жинхэнэ фанатуудад зориулсан олон сюрприз байгаа гэдгийг
Tiger брэндээс мэдээлснийг энд дурдахад таатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж