Н.Төгсцогт дөрөвдүгээр сарын шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт дөрөвдүгээр сарын шилдгээр тодорлоо

Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Манай шалгаруулалтад өнгөрсөн сараас эхлэн МҮОХ-ны Алтан түнш “Рио Тинто” компани хамтран ажиллах болсон билээ.

Тэгвэл, дөрөвдүгээр сарын шилдэг тамирчнаар Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт тодорлоо. Тэрбээр өнгөрсөн сард Казахстаны Астана хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд амжилттай оролцон өрсөлдөгчдөө ээлж дараалан илт давуу буулган авсаар Лондон явах тийзээ өвөртөлсөн юм.

Н.Төгсцогт онлайн санал асуулга болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 46 хувийн санал цуглуулж чаджээ. Ингэснээр боксын тамирчдаас сарын шилдэг болсон хоёр дахь тамирчин болсон юм.

Харин хоёрдугаар байрт жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь жилдээ дараалан түрүүлсэн П.Лхамдэгд 22 хувийн саналаар орлоо. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сарын шилдгээр тодорч байсан билээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж