Төрсний гэрчилгээгээр ЭМ-ийн үйлчилгээ авна

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Төрсний гэрчилгээгээр ЭМ-ийн үйлчилгээ авна

Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэдэд үйлчилгээгээ түргэн, шуурхай чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалд даатгуулсныг гэрчлэх баримт бичгийг шинэчлэх, сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд ЭМД-ын гэрчилгээг шинэчлэх, шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэдийн даатгалын гэрчилгээг бусад албан ёсны баримт бичигтэй хамтатгах, 16 хүртэлх насны хүүхдийн ЭМД-ын гэрчилгээг төрсний гэрчилгээтэй адилтган үздэг болох асуудлыг Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2012 оны тавдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ. 

Ийнхүү тавдугаар сарын 9-нөөс эхлэн шинээр төрсөн хүүхдүүдэд ЭМД-ын гэрчилгээг олгохгүй бөгөөд өмнө нь даатгалын гэрчилгээгээ гээсэн болон авч чадаагүй байгаа 0-16 насны хүүхэд  дахин авалгүй төрсний гэрчилгээгээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна. Үүнээс гадна эрүүл мэндийн дэвтрийн үнэд зарцуулдаг байсан хөрөнгийг эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний төлбөр, санхүүжилтэнд хуримтлуулах боломжтой болно гэж үзэж байгаа юм. Түүнчлэн эрүүл мэндийн дэвтрээс татгалзаж эхэлсэн энэ шийдвэр нь нийгмийн даатгалын үйлчилгээ цааснаас татгалзаж, нэгдсэн цахим бүртгэлд шилжих зорилтын суурь бэлтгэл тавигдаж байгаагийн эхлэл гэж хэлж болох тухай НДЕГ-аас онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж