
Ийнхүү тавдугаар сарын 9-нөөс эхлэн шинээр төрсөн хүүхдүүдэд ЭМД-ын гэрчилгээг олгохгүй бөгөөд өмнө нь даатгалын гэрчилгээгээ гээсэн болон авч чадаагүй байгаа 0-16 насны хүүхэд дахин авалгүй төрсний гэрчилгээгээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна. Үүнээс гадна эрүүл мэндийн дэвтрийн үнэд зарцуулдаг байсан хөрөнгийг эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний төлбөр, санхүүжилтэнд хуримтлуулах боломжтой болно гэж үзэж байгаа юм. Түүнчлэн эрүүл мэндийн дэвтрээс татгалзаж эхэлсэн энэ шийдвэр нь нийгмийн даатгалын үйлчилгээ цааснаас татгалзаж, нэгдсэн цахим бүртгэлд шилжих зорилтын суурь бэлтгэл тавигдаж байгаагийн эхлэл гэж хэлж болох тухай НДЕГ-аас онцолж байна.