Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд өнөөдөр 12.00 цагт Барилгачдын талбайд “Ногоон хот аян-2012” бүх нийтийн байгаль орчны өдөрлөг болно.
Байгаль хамгаалах, мод тарих үйлсэд олон нийтийг уриалах, мэдлэг мэдээлэл өгөх, экологийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагаанууд өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах аж. Тухайлбал, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж, нэг дороос иргэдэд мэдээлэл өгөх юм.
Мөн мод, бут, сөөг, тарьц суулгац, багаж хэрэгсэл, бордооны үзэсгэлэн худалдаа болох ажээ.
Д.ЖАРГАЛ