Ихээр худалдаж авч болохгүй зүйлс

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Ихээр худалдаж авч болохгүй зүйлс

Чанар муутай зүйлд их мөнгө зарцуулахыг хэн хүсэх билээ. Гэвч зарим үед хямд үнээс нь болоод  бид барааг бөөнөөр нь авахыг илүүд үздэг. Гэхдээ нэг нэгээр нь авснаас арай хямд мэт санагдаж болох тэдгээр зүйлс нь гэрт их зай эзлэхээс гадна амархан муудаж чанараа алддаг нь ямар ч ашиггүй наймаа болдог юм. Бид танд ямар зүйлийг бөөнөөр нь худалдаж авч болох, болохгүй талаар зөвлөгөөг хүргэж байна.

Хүнсний  ногоо хадгалах тухайд

Эдгээрийн үнэ дэлгүүр бүрт өөр өөр байдаг шиг хүмүүсийн хэрэглээ ч мөн өөр байдаг. Хэрэв танай ам бүл арвуулаа бол та энэ зөвлөгөөг хурдхан уншаад дэлгүүрээс авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргах байх. Мэдээж дэлгүүрээс юм авахдаа бид гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулан авдаг шүү дээ.

1. Хивэгтэй будаа Бид амархан муудах өндөг, сүү зэргийг ихээр худалдан авах нь ухаалаг сонголт биш гэдгийг мэднэ. Гэвч ихэнх хүмүүс 6 сараас нэг жилд баталгаат хугацаа нь дуусдаг бүтээгдэхүүнийг авч тодорхойгүй хугацаагаар хадгалдаг. Будааг хүмүүс огт мууддаггүй гэж  ойлгодог. Үнэн хэрэгтээ хивэгтэй будаа нь их тос агуулдаг учир амархан мууддаг байна. Хэрэв удаан хадгалахыг хүсч байгаа бол хөргөгчинд хадгалаарай. 

2. Чихэр

Бөөнөөр нь худалдаж авах өөр нэг шалтгаан бол авахгүй байж чаддаггүй таашаал, сонирхол байдаг. Олноор нь авна гэдэг бол олноор нь иднэ гэсэн үг. Чихэрэнд дуртай нэгэн хэрэглэгч ингэж ярьсан юм. “Би хоёр уут чихэр 1 $-аар  авч долоо хоног иддэг юм. Харин  би 24 уутыг  12 $ -аар авсан ч мөн л долоо хоногтт идэж орхидог. Би хямд үнээр авсан мэт санаж байгаа ч үнэндээ  илүү мөнгө л зарцуулж байгаа юм”

3. Цаасан алчуур

Эхэндээ сайхан санаа мэт санагддаг. Цаас муудахгүй бас олноор нь авбал илүү хямд. Гэвч үүнийг олноор нь авахаасаа өмнө танайд үүнийг хадгалах зай бий эсэхийг сайн бод. Гэвч үүнд тэгтлээ их мөнгө зарцуулснаас өөр чухал шаардлагатай зүйл авахаа бод.

4. Нойлын цаас 

Үүнд ч мөн их мөнгө зарцуулах гэсний хэрэггүй.  Хэрэгтэй үед цаас дууссан байхыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ танай шүүгээ, тавиур нойлын цаасаар дүүрсэн байхыг та хүсэхгүй байгаа биз дээ. 

5. Самар

Хэрэв та өдөржин самар цөмөх дуртай хүн биш л бол самар бөөнөөр  нь авах хэрэггүй. учир нь самар ердөө хоёр сарын дотор мууддаг юм.  Ялангуяа өөх тосны найрлага ихтэй газрын самар болон хушга зэрэг нь амархан чанараа алддаг аж. Хэрэв удаан хугацаагаар хадгалах бол түүхий самараас илүү давсалсан нь дээр байдгыг сана. Гэрэл, дулаан, чийг хадгалалтад муугаар нөлөөлдөг. Мөн үнэр шингэх нь хурдан байдаг тул хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Мөн нарс, хушны боргоцой мөн адил.

6. Майонез, крем

Майонез, кетчуп, саладны кремыг  том хүлээн авалт, үдэшлэгт л хэрэглэхгүй бол их хэмжээгээр авах хэрэггүй. Эдгээр нь таны бодож байснаас ч амархан муудаж чанараа алддаг юм.

7. Витамин болон хоолны нэмэлт

Сайн үр нөлөө үзүүлэх ёстой зүйлүүд ч хортой байж болдог. Та бүтэн жилийн турш нэг л амттай, үнэртэй уураг ууж чадвал олноор нь авахад гэмгүй. Гэхдээ бие бялдаржуулах дасгал хөдөлгөөний үед нэгээн зогсохгүй хоолны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх болдог бөгөөд хэрэглэхээс өмнө хугацаа нь дуусах нь элбэг тохиолддог. Витамин ч мөн ялгаагүй. Хүмүүс ихэнхдээ хэдэн удаа уугаад л залхаж орхидог. Тиймээс зөвхөн хэрэглэх хэмжээгээр цөөхөн хэдийг аваад үз. Түрийвчнээс гарах мөнгө болон ямар нөлөө үзүүлэхийг нь бодсон ч тэр. 

8. Живх

Хүүхэд өсөхийг мэдсээр байж живх олноор авах нь мөнгөний гарлага л болно. Тиймээс нярай үед авсан живх нэг сарын дараа гэхэд хэрэггүй хог болж хувирна.

10. Халуун ногоо

Гал тогоонд бүх төрлийн халуун ногоо мэдээж хэрэгтэй. Гэвч жилийн сүүлээр тэдгээр халуун ногооноос маш их хэмжээгээр үлдсэн байдаг. Өдөр болгон хоол хийх нь ойлгомжтой ч их хэмжээгээр худалдаж авах нь бас л ухаангүй алхам болох болно. Эдгээр халуун ногоо нь  зургаан сарын дотор л чанараа алддаг.

11. Талх

Та хуучин хатсан талханд дуртай л биш бол нэг дор олон талх авах хэрэггүй. Мөн исгэгч болон хөөлгөгч ч мөн ялгаагүй удаан хадгалж болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж