УБЕГ Сүхбаатарын талбайд иргэдэд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

УБЕГ Сүхбаатарын талбайд иргэдэд үйлчилнэ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сүхбаатарын талбайд 13.00 цагт “Нээлттэй хаалганы өдөр” хийнэ. Энэ өдөр иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл, архивын чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгч, бүх төрлийн лавлагааны захиалга хүлээн авах юм байна. Мөн хоёрдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотойгоор эд хөрөнгийн лавлагаа авахаар захиалга өгсөн иргэдийн хариуг Сүхбаатарын талбай болох “Нээлттэй хаалгны өдөр”-ийн үеэр олгоно.

                                    Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж