Софт теннисний их наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Софт теннисний их наадам болно

Монголын софт теннисний холбоо сүүлийн жилүүдэд амжилт дээшлэн эрчимтэй хөгжиж байгаа спортын төрөл учир 2012 оны "Монголын бүх ард түмний Спортын 13-р их наадам"-ын спортын төрөлд софт теннисний тэмцээнийг зохион байгуулахаар болсон юм.

Бүх ард түмний 13-р их наадмын "Софт теннисний аврага" шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.

2012 оны 5-сарын 11-ний өдөр:

  • 12:00                   Нээлтийн ажиллагаа
  • 13:00-19:00         Тэмцээн
  • 19:00                   Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

2012 оны 5-сарын 12-ны өдөр:

  • 08:30-19:00         Тэмцээн
  • 19:00                    Шагнал гардуулах ёслолын ажиллагаа


2012 оны 5-сарын 13-ны өдөр:

  • 8:30-18:30          Тэмцээн
  • 18:30                     Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
  • 19:00                     Хаалтын ажиллагаа

Монголын Софт Теннисний холбооний үүсэл

Монголын Софт Теннисний Холбоо гадаад харилцаагаа хөгжүүлэхэд маш их анхаардаг. МСТХолбоо нь 1990 онд Азийн болон олон улсын софт теннисний холбоонд элссэн бөгөөд одоогийн байдлаар Япон, Солонгос, Тайвань, Хятад, ОХУ-ын Буриад улс  зэрэг орны Софт Теннисний Холбоодтой хамтран ажилладаг.

Монголын Софт Теннисний Холбоо 1991 оны 1 дүгээр сард Холбооны нэрэмжит тэмцээнийг 4 насны ангиллаар зохиосон юм. 1992 оноос хот, улсын аварга шалгаруулах анхны тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Монголын Софт Теннисний Холбоо гадаадад өөрсдийн тамирчдыг сургаж бэлтгэх, олон улсын уралдаан, тэмцээнүүдэд оролцох, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, дотооддоо олон улсын  тэмцээн зохион байгуулах, софт теннисний корт (талбай) байгуулах зэрэг болон бусад олон арван үр ашигтай ажлуудыг  хамтран зохиож байна.

Амжилтууд:

  • 1992 оны 10 дугаар сард Японы Хирошимад болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай эрэгтэй баг тамирчид хэсэгтээ мөнгө медаль, нийт дүнгээр III байрт, эмэгтэй баг тамирчид хэсэгтээ хүрэл медаль, нийт дүнгээр YIII байрт шалгарав.
  • 1999 оны 12 дугаар  сард Тайваны Тайпей хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах XI  тэмцээнээс манай эрэгтэй баг тамирчид багийн тэмцээнд хүрэл медаль хүртэж бидний хүсэн хүлээж байсан амжилтыг эх орондоо авчирсан юм. Мөн эмэгтэй баг тамирчид маань шагналт YI  байрт шалгарсан юм. Хос тоглолтоор Э.Энхмөнх, Н.Мандахнаран нар Дэлхийн шилдэг 8 хосын тоонд шалгарсан билээ.
  • 2007 онд Солонгос улсын Ансон хотод болсон Софт теннисний 13-р ДАШТэмцээнээс Эрэгтэй багийн тамирчид хүрэл медал авсан.
  • 2011 онд Мөн Солонгос улсын Мунг-Ёнг хотод болсон ДАШ 14-р тэмцээнээс эрэгтэй багаараа хүрэл медал авсан байна.
Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж