
Бизнес хэрэглэгчдэд зориулсан Dell Latitude E4310 загварын нимгэн, хөнгөн, 13.3 инчийн лэптоп удахгүй худалдаанд гарах талаар Dell компани мэдээлжээ. 1,5 кг жинтэй, 2,8 см зузаантай E4310 серийн лэптоп нь Intel Core i5-520M болон 540М процессорын сонголттой, Intel HD график карттай, 8GB DDR3 RAM-тай, 500GB HDD, эсвэл 256GB SSD-ний сонголттой байх юм. Түүнчлэн DVD, Blu-ray уншигчтай, 1366х768 нягтаршилтай, гялайхаас хамгаалагдсан LED дэлгэцтэй, өөр дээрээ 2,0 мегапиксель камертайгаас гадна микрофон, стерео спикерээр тоноглогджээ. Мөн хурууны хээ шалгагчтай, 7-in-1 медиа карт уншигчтай бөгөөд Windows 7 эсвэл Ubuntu Linux үйлдлийн системтэй байх гэнэ. Харин үнийн тухайд хараахан тодорхойгүй байна.
С.Цэлмэг