ХААИС-ын Төв байрны хурлын танхимд өнөөдөр 11.00 цагт БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койко/-ын санхүүжилтээр “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн төв байгуулах” төслийн нээлтийн ёслол болно. 1.6 мянган ам.долларын энэхүү төслийн хүрээнд мал эмнэлгийн болон махны ариун цэвэр,эрүүл ахуйн судалгааны лаборатори, цагаан идээ боловсруулах цех зэргийг байгуулж солонгосын ноу-хау технологийг Монгол улсад нэвтрүүлж байгаа гэнэ. Төслийн үр дүнд олон улсын түвшинд манай улсын эко-бренд-бүтээгдэхүүний нэр хүндийг гарган экспортонд нийлүүлэх эх суурийг тавьж байгаа аж.
Д.ЖАРГАЛ