Аннан:Сири иргэний дайнд татагдан орж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Аннан:Сири иргэний дайнд татагдан орж байна

НҮБ-ын ба Арабын лигийн орнуудын тусгай элч Кофи Аннан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд илтгэлээ танилцуулсныхаа дараа “Дэлхий Сирид иргэний дайныг гаргуулахгүй байх ёстой” гэж сэтгүүлчдэд мэдээлэв. Мөн энэ үеэр Хомс хотоос хийсэн видеог интернэтэд тавьсан байв. “Хотод зэвсэггүй олон улсын ажиглагчид ажиллаж байна. Тэдний хүрч ажиллаж чадахгүй байгаа газарт сөргөлдөөн шинэ хүчээр өрнөж байна” хэмээн Улаан загалмайн нийгэмлэг мэдээлэв. “Цэргийн идэвхжилт зарим нэг талаар буурсан гэж хэлж болох боловч гал зогсоох дэглэм нь өмнөхийн адил зөрчигдсөөр байна. Тус улс иргэний дайнд орно гэдэг магадлал өндөр байгаад сэтгэл  их түгшиж байна” хэмээн Кофи Аннан мэдэгдэв. Одоо Сирид олон улсын 70 ажиглагч ажиллаж байгаа бөгөөд сарын сүүл гэхэд 300 орчим ажиглагч ажиллах ёстой. Сөргөлдөгч талууд зэвсгээ хураана гэдэгт Аннан эргэлзэж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж