Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Грект эдийн засгийн хямрал ид нүүрлэж байх үеэр сарын 360 евроны төлөө бүрэл бүтэн арал “хараагүй” болжээ. Учир нь Закинф гэх арлын 700 оршин суугчдын хоёр хувь нь саяхан болтол хараагүйчүүд гэж тооцогдож тэтгэмж авдаг байжээ. Тиймээс энд ямар нэгэн залилан байна гэж сэжиглэж байсан ч захирагч нь солигдсоны дараа шалгалт хийжээ. Гэтэл орон нутгийн эмнэлгийн нүдний эмч хуурамч лавлах хийж өгч байсан нь илэрчээ. Тэтгэмжийг таксины жолооч анчин зэрэг хүмүүс авч байжээ. “Энэ нь хараагүй хүмүүсээс гадна бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг доромжилсон хэрэг. Та бидэн шиг эрүүл хүмүүс бүр таксины жолоо хүртэл тэтгэмж авч байжээ” хэмээн нутгийн иргэн ярьж байна. Зальтнуудын нэр алдрыг гаргаж, тэднийг оролдож эхлээгүй байна. Грект залилангийн хэргээр шийтгэдэг хуультай. Жинхэнэ хараагүй хүмүүст нөхвөрийг одоогоор өгөөгүй байгаа гэнэ. Ефремия гэдэг хараагүй хүн сохор болж жүжиглээгүй ч гэсэн сүүлийн дөрвөн сард тэтгэмж огт аваагүй гэнэ. Нийгмийн залилан Грект аль эртний асуудал бөгөөд үүний улмаас зальтнууд жилдээ хоёр хүртэл тэрбум евро завшдаг байжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж