
“Би эндээ л баймаар байна. Таван жил энд амьдрахдаа би өөрийн гэсэн дадал, зуршилтай болсон хүн. Зоогийн газар, нарийн боовны дэлгүүрээр орох дуртай” хэмээн тэрээр ярьжээ. Елисейн ордны амьдралын нөхцөл байдлыг мэдэхгүйгээ тэрээр хэлсэн байна. Нэгэн хүн шинээр сонгогдсон ерөнхийлөгчийг машиных нь дэргэд зогсоон гар бариад удтал хүүрнэлдэв. “Сайн байна уу, мсье Олланд! Би Моник эгч чинь байна” гэж нэгэн эмгэн түүнтэй мэндлэхэд тэрээр “Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав, Сайн байна уу, амьдрал дажгүй юу?” гээд түүнийг хацар дээр нь үнсч байв. Олланд өөрөө жижиг дэлгүүрээр орж худалдаа хийх дуртай. Амралтрын өдрүүдэд хамтран амьдрагч Валери Триервейлерын хамт ногоон захаар орон зугаалдаг байсан. Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ бүгд алга болно гэж харамсангуй ярьж байлаа.