Subaru Legacy: Аюулгүй машин

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Subaru Legacy: Аюулгүй машин

“Subary Legacy 2010” автомашиныг Японы хамгийн аюулгүй автомашин гэж Японы шинэ машины үнэлгээний хөтөлбөрөөс тодрууллаа. Ингэснээр “Subaru”гуравдахь жилдээ дараалан энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байна. 2007 онд “Impreza”загвар энэ шагналыг авч байсан бол 2008 онд “Forester”загвар хүртэж байсан. Энэ жил Японы автомашины 17 загвар энэ шагналын төлөө өрсөлдсөн. Автомашинтай мөргөлдөх тест хийхэд жолооч, урд зорчигч хоёрын аюлгүй байдлын төвшин тус машины хувьд хамгийн өндөр байсан байна. Өөр олон улсын аваарын тестүүдээс тус загварын машин өндөр үзүүлэлтүүд аваад байна. Тухайлбал Европын шинэ автомашины үнэлгээний хөтөлбөр “EuroNCAP” тус машинд таван од үнэлгээ өгсөн бол Австралийн “ANCAP”таван од өгсөн бөгөөд АНУ-ын Их замын аюулгүй байдлын үнэлгээний институт “Subaru Legacy”-г автомашиныг 2010 оны хамгийн шилдэг, аюулгүй байдал хангасан автомашинаар тодруулаад байна.
Дэлхий даяар явуулсан аваарын туршилтуудаас өндөр үнэлэлт авснаас үзэхэд “Legacy”автомашин нь өнөөдөр зах зээл дээр байгаа машинуудаас хамгийн аюулгүй байдал өндөр хангасан машинуудад багтаж байна. Энэ үзүүлэлтийг манай таних тэмдэг босон байнгын Тэгш хэмт-бүх дугуйн хөтлөгч систем, дэлхийд алдартай боксер хөдөлгүүр, дотоод уужим зай, салон зэрэгтэй хослуулбал гэр бүлдээ авах хэрэгтэй ер бусын автомашин болох болно гэж “Subaru”-гын Их Британийн Маркетингийн захирал Kenyon Neads ярьж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж