12, 13-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурахыг онцгойлон анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар үүлшиж, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар сэрүүсч 1-6 градус, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр 5-10 градус, говийн нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 12,13-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, 14-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон хүчтэй цасан шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.