Монгол Улсын Засгийн газар ард түмэндээ тайлангаа тавьж байна. ”Ардын Засаг – Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд бүх яамдын нээлттэй өдөрлөгийг маргааш 13 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд иргэд та бүхнийг урьж байна. Иргэн та эндээс бүх төрлийн лавлагааны захиалга өгч болох бөгөөд орон сууцны хөтөлбөр, иргэний үнэмлэх, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, ажлын байр, гадаадад байгаа иргэдийнхээ тухай зэрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээний тухай мэдээллийг нэг цэгээс хүлээн авч болох ажээ.