МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг шүүх маргааш 11.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хурал болох ажээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд буюу МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны дараа Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа хууль зөрчсөн хэргээр буруутгаж байгаа юм.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг өнөөдөр 14.00 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудаж, шүүх хурлын товыг танилцуулсан байна.
Д.Жаргал