Пакистаны пуужингийн туршилт амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Пакистаны пуужингийн туршилт амжилттай болжээ

Пакистан улс цөмийн цэнэгт хошуутай богино тусгалын пуужинг амжилттай туршсан талаар тус улсын цэргийнхэн мэдэгдсэн байна. Пакистаны армийн стратегийн зэвсэгт хүчний командлалаас жил болгон зохион явуулдаг цэргийн хээрийн сургуулилтын үр дүнд өчигдөр ийн 290 км-ийн тусгалт пуужинг туршсан байна. Пакистан сүүлийн хоёр долоо хоногийн дотор хоёр дахь пуужингаа туршсан нь энэ юм. Цэрэг, армийн салбар дахь гол өрсөлдөгч Энэтхэг пуужин туршсаны дараа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Пакистан дунд тусгалын пуужинг хөөргөсөн билээ. 1947 онд цөмийн зэвсэгтэй болсон хөрш улс Энэтхэгтэй гурван удаа дайн хийсэн Пакистаны зэвсгийн хөтөлбөрийг олон улсын хамтын нийгэмлэгүүд анхааралтай ажиглаж байгаа билээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж