Аймгийн арслан Ч.Баянмөнх түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан Ч.Баянмөнх түрүүлэв

Сэлэнгэ аймгийн бөхчүүдийн дунд сар бүр уламжлал болон зохион явуулдаг барилдаан өнөөдөр БЗД-ын 102-р сургуулийн спорт  зааланд боллоо. Барилдааныг  Ерөө сумын харьяат Б.Лхагвасүрэн захиралтай үр тарианы “Доолт” ХХК ивээн тэтгэлээ. Нийтийн барилдаанд 48 бөх барилдсанаас Мандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ноёд” группын бөх, аймгийн арслан Ч.Баянмөнх түрүүлж, Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн бөх, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан үзүүрлэжээ.
Аймгийн цолгүй бөхчүүдийн барилдаанд 32 бөх барилдсанаас Сант сумын харьяат, “Таван хан” дэвжээний бөх,  с/з А.Мөнхтүшиг  түрүүлж, Цагааннуур  сумын харьяат, “Шонхор олимп”  дээд сургуулийн оюутан, с/з С.Мэндхүү  үзүүрлэв.  Уран барилдааны тусгай шагналаар “Аварга” лецей дунд сургуулийн бөх,   Орхонтуул сумын харьяат с/з Н.Ширчинхүү  шагнагдсан бол сумын заан цолтой бөхчүүдийн барилдаанд барилдсан  бөхчүүдээс уран барилдааны тусгай шагналаар  “Аварга” дээд сургуулийн оюутан, Мандал сумын харьяат, олс таталтын спортын мастер  А.Энхзориг шалгарчээ.

Т.Өсөх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж