“Супержет”-ийн зорчигчдын цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Супержет”-ийн зорчигчдын цогцсыг олжээ

Индонезийн аврах ажилтнууд Салак галт ууланд өчигдөр шөнө хад мөргөж осолдсон онгоцны зорчигчдын цогцсыг олжээ. Одоогийн байдлаар онгоцны ослоос амьд гарсан хүн байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч эрлийн багийнхан хайгуулыг цааш үргэлжлүүлж байна. Индонезийн онцгой байдлын агентлагийн төлөөлөгчийн мэдээлснээр онгоц осолдсон хэсэг эгц хадтай газар учраас цогцос зөөхөд хүндрэлтэй тулгарч байгаа гэнэ. Онгоцонд 50 орчим хүн зорчиж байсан гэсэн мэдээлэл байгаа ч батлагдаагүй юм. Тэдний гэр бүлийнхэн болон найз нөхөд нь түгшүүртэй өнгөрсөн бүтэн өдрийг тэсч давсны дараа онгоц осолдсон тухай аймшигтай мэдээг сонсчээ. Хохирогчдын ар гэрийнхэний зарим нь энэ мэдээг сонсоод итгэж чадахгүй байгаа бол зарим нь цочирдолд ороод байна. “Супержет” онгоц нь Канадын Бомбардиер онгоцтой адил загвараар бүтээсэн 75-97 хүний суудалтай зорчигч тээвэрлэгч онгоц аж. Азийн иргэний агаарын тээврийн компаниудад худалдахаар зэхэж байсан супержетийн ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж