Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 54 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.3 мянга хүнээр буюу 29.4 хувиар өссөн талаар Монголын Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Үүнийг Ажил олгогч болон Ажил хайгч нарын холбоо чанартай боловсон хүчин бэлтгэгдэн гарахгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарладаг бөгөөд зун цаг ирж байгаа улирлын онцлогоос хамаарч ажилгүй иргэдийн тоо нэмэгддэг хэмээн үзэж байгаа аж.
Тус хорооны мэдээлснээр нийгмийн даатгалд эхний дөрвөн сард 528.5 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 334.8 мянга буюу 63.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 193.7 мянга буюу 36.6 хувь нь төсөвт байгууллагынх байгаа ажээ.
У.БОЛОР