Усны тоолуур 1000 ширхэгийг тавина

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Усны тоолуур 1000 ширхэгийг тавина

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны гуравдугаар сарын өдрийн 46 дугаар тогтоолоор Ховд хотын төвлөрсөн усан хангамжаас ус ашигладаг байгууллагуудыг тоолуурт шилжүүлэх тогтоол гарсан юм. Энэ тогтоолыг үндэслэн төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон албан байгуулагуудыг ээлж дараалан тоолууржуулах арга хэмжээг авч зургадугаар сарын 01-ний дотор цэвэр усны тоолуур тавиулахыг байгууллагын дарга нарт аймгийн НААҮ-ний “Шим ус” ХХК-аас мэдэгдэл хүргүүлжээ. Цэвэр усны тоолуурын мөнгийг тухайн байгууллага тоолуур тавиулснаас хойш зургаан сарын дотор гэрээ хийж төлөх юм. Усны тоолуур суурилуулах зардлыг “Шимт ус” ХХК бүрэн хариуцна гэж тус компанийн эдийн засагч Б.Дэлгэрмаа мэдээллээ. Тус  компани Улаанбаатар хотын “Чингис ундарга” ХХК-аас 1000 ширхэг тоолуур авчирч эргэн төлөгдөх нөхцөлтэй, ажлын хөлсгүй тоолуур тавьж өгөх аяныг өрнүүлж байна. Ус тоолуурт шилжсэнээр гүний цэвэр усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх төдийгүй, задгай төлж байсан усны төлбөр гурав дахин хямдарч, эдийн засгийн хэмнэлт гаргах, хэрэглэгчид ч усаа гамтай хэрэглэж, усны алдагдал багасна гэдэгт тус компаний хамт олон итгэлтэй байна.

А.Бямбаа /Ховд аймаг/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж