Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд хог цэвэрлэгээний ажил эрчимтэй өрнөж байна. Одоогийн байдлаар бүх дүүргүүдэд хийсэн гэр хорооллын их цэвэрлэгээгээр 2300 тн хогийг цэвэрлэж, ачиж тээвэрлэжээ. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх ажил өрнөж, Баянзүрх дүүрэг Хонхорын хогийн цэг, Гачууртын Мянган лангийн оршуулгын газрын зүүн талд үүссэн хур хог, Хан-Уулынхан Өлзийт хороо болон Яармагийн 5,6,8 дугаар хорооны жалганд дахь хур хог, Баянгол дүүрэг гэр хорооллын үерийн даланд үүссэн хур хогийг бүрэн цэвэрлэжээ. Усны барилга байгууламж компани энэ сард багтаан бүх далангийн хогийг цэвэрлэх график гарган ажиллаж, нийт 24 далангийн 3127 м3 хогийг цэвэрлэхээс 50 орчим хувийг нь цэвэрлэсэн байна. Улаанбаатар зам засвар арчлалт компани Туул жинпан, Намъянжугийн гудамж, Их тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, 32-ын тойрог, Чингэсийн өргөн чөлөөний замын голын тусгаарлах хайс хашлага замын тэмдэг, тэмдэглэгээг угаажээ.
Эх сурвалж: WWW.ULAANBAATAR.MN