“Надад 1.8 жилийн ял төлөвлөсөн гэсэн”

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Надад 1.8 жилийн ял төлөвлөсөн гэсэн”

МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардан тус намын гишүүд болох А.Энхболд, З.Баянсэлэнгэ, Н.Хишигсүрэн,  А.Отгонтуяа, Б.Цэрэндорж нарын таван хүн тавдугаар сарын 8-нд “Хэлмэгдүүлэлтийн хөшөө”-ний хажууд өлсгөлөн зарлаад байгаа. МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
-Энд хэдэн хүн өлсгөлөн зарлаж байна?

-Анх тавуулаа байсан. Өчигдөр зургаан хүн нэмэгдэж ирсэн. Өнөөдөр бас хоёр хүн ирэх юм шиг байна..

-Өлсгөлөн зарлаж байгааг тань танай гэр бүлийнхэн яаж хүлээж авсан бэ. Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би хоёр хүүхэдтэй. Нэг нь энэ жил оюутан болсон. Нөгөө хүү маань 4-р ангид сурдаг. Энэ нийгэмд шударга ёс тогтоож чадвал амиа алдсан ч гэлээ миний хүүхдүүд ээжээрээ бахархах байх. Анх намайг өлсгөлөн зарлалаа гэхэд ар гэрийнхэн бүгд дургүйцэж байсан.
 
-Чингэлтэй дүүргийн шүүхэд таныг прокурор О.Мөнхбаатарт халдсан хэргээр шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан. Ямар учраас шүүх хурал хойшилсон юм бэ?  

-Жагсаал цуглаан зохион байгуулсан, прокурорын биед халдсан гэсэн хоёр үндэслэлээр надад хэрэг үүсгэсэн байдаг. Намайг нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан гэдэг ч тэр үеийн бичлэгийг үзэхээр Б.Батболд М.Амартүвшин бид гурвын үйлдэл байдаггүй юм. Хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Улсын яллагч Ц.Хашбаатар бидэнд 1,8 жилийн ял төлөвлөсөн гэсэн.

                                    Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж