Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийж байсан “DOZ Entertainment”-ийн бүтээл “Хөх толбот хүмүүс” кино өмнөд хөршийн кино дэлгэцнээ гарч эхэллээ. Гадаадад нээлтээ хийсэн анхны кино болж, улмаар Төрийн ордонд сүр дуулиантай нээлтээ хийж байсан энэ бүтээлийг БНХАУ болон Монгол Улс хоорондын соёлын харилцааны сарын арга хэмжээний хүрээнд Өвөрмонголын үзэгчдэд хүргэхээр болжээ. Тус кино ӨМӨЗО-ы хамгийн том кино театр болох “Wanda International Cinema”-д өчигдөр албан нээлтээ хийж, тэндхийн үзэгчдийн хүртээл болж буй юм.
Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-д суугаа Ерөнхий Консулын газрын холбогдох албаны хүмүүс, Өвөрмонголын Радио телевиз, кино товчооны удирдлагууд, “Одон” телевизийн удирдлага, Хөх хотын төв телевиз, “Синьхуа” агентлагийн төлөөлөгчид, “Авьяаслаг хятадууд” шоунд монгол дуу дуулж, монголчуудын танил болсон Уудам хүү, “DOZ Entertainment”-ын захирал Ш.Доржсүрэн болон жүжигчин А.Мөнгөнзул нарын киноны уран бүтээлчид оролцсон байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Т.Маша