Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжив

Жаст групп хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдийг дэмжив

Монголын үндэсний шилдэг компани Жаст групп нь өөрийн нийгмийн
хариуцлагат ажлынхаа нэгээхэн хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн
эмчилгээ, сургалт хүмүүжилд анхаарахад чиглүүлэн ажилладаг.

Жаст групп нь “НЭГ ЗҮРХНИЙ ХАЙР” аяны хүрээнд Баянзүрх
дүүргийн сувиллын  цэцэрлэг яслийн 10
дугаар цогцолборт хүмүүжиж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд тэдний
эмчилгээ, сургалтын үр дүнг тооцох зорилгоор 12 дахь жилдээ зохион байгуулагдаж
буй “БИ ЧАДНА, БИД ЧАДНА” спорт, танин мэдэхүйн тэмцээн өдөрлөгийг 3 дахь
удаагаа дэмжин оролцлоо.

Тус цогцолбор нь тархины саатай, давхар согогтой хүнд
хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ, боловсрол, нийгмийн
халамжийн үйлчилгээг хослуулан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг байгууллага
бөгөөд жилдээ 1.5-12 насны 120 гаруй тархины саатай болон дауны хам шинжтэй
хүүхдүүд хамрагддаг юм.

Дээрх өдөрлөг нь хувь заяаны эрхээр хөгжлийн бэрхшээлтэй болсон
хүүхэд багачуудын авъяас чадвар, тэдний хөгжил оролцоог дэмжих, хүүхдийн өөртөө
итгэх итгэл, нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн
ихээхэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж