В.Путин дээд хэмжээний уулзалтыг алгасна

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

В.Путин дээд хэмжээний уулзалтыг алгасна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сард эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-д хийх байсан айлчлалаа цуцалсан талаар Цагаан ордон мэдэгджээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөөд удаагүй байгаа В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама руу утас цохиж, дээд хэмжээний уулзалтад оролцож амжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тавдугаар сарын 18-19-ны хооронд Вашингтон хотод болох аж үйлдвэржсэн их найман гүрний удирдагчдын дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Гэтэл Засгийн газраа эмхлэх их ажил ундарч буйгаас В.Путин тус дээд хэмжээний уулзалтад оролцож чадахааргүй болсноо мэдэгдээд байна. В.Путин төлөвлөгөөгөө ингэж өөрчилсөн нь өрнөдийнхнийг гайхашруулж байгаа аж. ОХУ-д олон жагсаал хөдөлгөөн дагуулсан Төрийн Думын болон ерөнхийлөгчийн сонгуулийг АНУ ихээр шүүмжилж байсан болохоор энэ бүхний дараа АНУ Д.Медведевтэй эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч В.Путин ирэх зургадугаар сард Мексикт болох Их-20 гүрний дээд хэмжээний уулзалтад оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар тохирсон талаар хэвлэлүүд бичиж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж