
2012 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулахдаа сонгогчдын хурууны хээг нь тусгай машинаар уншуулж саналаа өгсөн эсэхийг нь нягтлан байж, сонгуульд оролцуулахаар хуульчлаад байсан юм. Энэ тохиолдолд сонгогч нэг л удаа саналаа өгнө, өнгөрсөн жилүүдийн сонгуулиар ийм аргачлал нэвтрүүлээгүйгээс болж сонгогч нэгээс дээш удаа саналаа өгч, санал хураалтын дүнд нөлөөлдөг хууль бус үйлдэл олонтаа гарсан тул түүнийг таслан зогсоохын тулд дээрх арга хэмжээ авахаар төлөвлөсөн юм. Гэвч эл ажил хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байгаа. Тиймээс өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Г.ДАРЬ