Марс руу дахин пуужин хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Марс руу дахин пуужин хөөргөнө

Барак Обамагийн Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сард NASA-тай хамтран сансар огторгуйн гүнд нисэх, өөрөөр хэлбэл Марс гаригийг зорин нисэх төлөвлөгөөг баталж гаргасан билээ. АНУ энэхүү төсөлд зориулж 18 тэрбум ам.доллар зарцуулж байна. Үүнээс 10 тэрбумыг зөвхөн пуужинд харин зургаан тэрбум ам.доллар нь нисгэгчдийн багийг авч явах хөлөгт, үлдсэн хоёр тэрбум нь Кеннеди төв дэх тоног төхөөрөмж мөн шинэ пуужин тээгч болон бусад эд зүйлсийг сайжруулахад зарцуулагдах гэнэ.

Асар их хөрөнгө хаяж босгож буй энэхүү үлэмж том пуужингийн хэмжээг одоогийн нисэж байгаатай харьцуулбал гурав дахин том ажээ. NASA энэхүү аварга пуужингаа  хийхдээ олон талаас нь нарийвчлан судалжээ. Аварга хөлгийн уян хатан чанарт ч их анхаарал тавьсан гэнэ. Сансарт одоогоор нисэж буй хөлгүүд 70-100 тонн тээх хүчин чадалтай байхад Марсд очих энэ "үлэмж биетэн" 130 тонн гаруй ачааг тээх юм байна.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж