Дэлхийн оюутан залуучуудын дунд жил болгон зохиодог "Гайхамшигт сарны тэрэг" XIX уралдаан саяхан АНУ-ын Алабама дахь сансрын төвд боллоо.
Уг тэмцээнд нийтдээ 80 баг орсон байна. Энэ уралдаанд Канад, Герман, Энэтхэг, Итали, Орос, Арабын зэрэг олон арван орноос нийт 600 оюутан сурагчид оролцжээ. Эдгээр тамирчид нь өөрсдийн зохиосон тэргээр оролцдог бөгөөд саран дээр явдаг жинхэнэ тэрэгтэй дүйцэж ирэх хүчин чадалтай, дугуй болон бусад эд анги нь адилхан стандарттай байх ёстой гэнэ.

Сарны тэрэг нь хүний хүчээр ажиллах тул эрэгтэй, эмэгтэй хос тамирчид дугуй унадаг шиг, жийн хурдлах ёстой. Уралдааны зам сарны хөрстэй адил байх бөгөөд галт уулын гаралтай чулуу, хад, хайрга зэрэг бартаа нэг км урт замд таарах аж.
Энэ жилийн аваргын тэргүүн байранд Пуэртэ Рикогийн баг орж удаах байруудыг АНУ, Арабын тамирчид эзэлжээ.
Н.НАРАН