Аврагчдын биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Аврагчдын биеийн байдал хүнд байна

Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам хэмээх газарт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаад түлэгдсэн хоёр гал сөнөөгчийг өчигдөр Гэмтэл согог, судлалын үндэсний төвд авчирсан юм. ГССҮТ-өөс аврагчдын биеийн байдлыг тодруулахад, “Тэдний бие нэлээд хүнд байгаа. Өчигдөр 17.00 цагт Сэхээн амьдруулах тасагт хүлээн авсан даруйдаа яаралтай эмчилгээ эхлүүлсэн  ч 80-90 хувийн түлэгдэлтэй болохоор зовиур шаналал ихтэй байна” гэлээ.

Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой хээрийн түймрийн унтраахаар эдгээр залуустай мөр зэрэгцэн ажиллаж байсан гурван аврагч амь насаа алдсан билээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас амиа алдсан гал сөнөөгчдийн ажилласан жилээс нь хамаарч тэдний гэр бүлд 60-80 сая төгрөгийг буцалтгүй тусламж болгон олгохоор шийдвэрлэсэн бол эмчлүүлж буй хоёр гал сөнөөгчид тус бүр 10 сая төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлбөр болгон олгохоор болжээ. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж