Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Кура үерлэв

Азербайжаны нутгаар урсах Кура гол үерлэж, ус нь халин ихээхэн хэмжээний нутаг усанд автжээ. Ажербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевын хэлснээр бараг 20 мянга орчим орон байр усанд автсан байна.
Азербайжаны ANS телевизийн мэдээгээр 300 гаруй байшин урсан нурж, 50 мянган га тариан талбай усанд живжээ. Ильхам Алиев гамшигт нэрвэгдэгсдэд нөхвөр олгохоор амласан байна.
REGNUM агентлаг мэдээлэхдээ Кура гол Ширван мужийн нутаг дахь даланг сэтэлсний улмаас зарим тосгон усанд автан одоо хүмүүсийг тэндээс нүүлгэж байна. Сабирабада хотын төв цэнгэлдэх хүрээлэнд асар майхан барьж, нүүлгэсэн хүмүүсийг хүлээн авч байгаа гэнэ.  Үерийн гамшигтай тэмцэхээр Онцгой байдлын албаны 800 ажилтан 180 техник хэрэгсэл ажиллаж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж