
Бүсийн аварга шалгарууулах тэмцээнд найман аймгаас баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Дархан-Уул аймгаас 20 орчим үсчин, гоо засалч тус тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Дашрамд дуулгахад, Монголын үсчин гоо сайхны холбоо нь 18 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбартай бөгөөд 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Дархан хотод Монгол Улсын мастер үсчин тав байдаг бөгөөд энэ мэргэжлээр 300 гаруй хүн ажилладаг ажээ.
Эх сурвалж: Darkhantimes.com