FIFA “Гоол-5” төсөлд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

FIFA “Гоол-5” төсөлд гарын үсэг зурлаа

Дэлхийн хөлбмөбөгийн холбоо /FIFA/ Монголын хөлбөмбөгийн холбоонд “GOAL” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Өмнө нь нийт дөрвөн “GOAL” төслийг амжилттай хэрэгжүүлсэн тул тав дахь удаагийн “GOAL-5” төслийг МХБХ-нд өнгөрсөн аравдугаар сард албан ёсоор өгсөн билээ.

FIFA-ийн “GOAL-5” төсөлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа гуравдугаар сард хэрэгжих төлөвлөгөөтэй байсан хэдий ч зургийн үйл ажиллагаанаас болж хойшлон тавдугаар сарын 7-нд Хөлбөмбөгийн төвд боллоо.

FIFA-ийн Ерөнхийлөгч Joseph S.Blatter-ийн санаачилсан энэхүү “GOAL” төслийг үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа холбоодод олгодог бөгөөд ийнхүү МХБХолбоо тав дахь удаагийн төслөө авч байгаа нь МХБХ-ны үйл ажиллагаанд нэгэн ёсны үнэлэлт дүгнэлт өгч байгаа явдал юм.

МХБХолбоо ногоон талбайгаа тойруулан 5,000 үзэгчдийн суудал барих үйл ажиллагааны зарцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нийтдээ 500,000 /Таван зуун мянган/ ам.долларын санхүүжилтийг гүйцэтгэгч компанид FIFA шууд шилжүүлдэг ажээ. Энэ санхүүжилт нь талбайн зүүн талын суудлын үйл ажиллагааг санхүүжүүлэх бөгөөд нийтдээ 2,300 хүний суудлыг барихад хүрэлцэх ажээ.

Гэрээнд захиалагч талыг төлөөлж, МХБХ-ноос Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд, FIFA-ийн төлөөлөгч Jeysing Muthiah, Гүйцэтгэгч талыг төлөөлөн Зун Шин ХХК-ийн Ерөнхий захирал Хө Жин Вэн, “Цэнхэр төхөм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Цэдэнпүрэв нар зурлаа.

Ийнхүү Монгол Улсын Засгийн Газраас нэг ч төгрөгний санхүүжилтгүйгээр зөвхөн FIFA-ийн тусламжтайгаар МХБХолбоо үзэгчдийн суудал барих үйл ажиллагаагаа эхлүүллээ.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж