Монголын оюутны холбооноос санаалан тавдугаар сарын 12-нд Төв аймгийн Түргэний голын эхэнд чацарганы 2000 суулгац тарихаар болжээ. Модыг усалж, арчлах ажлыг Төв аймгийн мэргэжлийн байгууллага хариуцах бөгөөд уг газрыг чацаргана үржүүлгийн газар болгоно хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Энэ арга хэмжээг 1000 оюутны чуулганы хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд МОХ, Их, дээд сургуулиудын төлөөллүүд оролцох ажээ.
Э.Сараа