Хонхорт осолдсон залуус ухаан ороогүй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Хонхорт осолдсон залуус ухаан ороогүй байна

Хонхорын замд осолдсоны улмаас хүнд бэртэж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн таван залуу одоог хүртэл ухаан ороогүй байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу  Хонхорын замд тавдугаар сарын 8-ны  өдрийн 09.30 цагийн орчимд автомашины ноцтой осол гарсан юм. “Subaru impreza” маркийн суудлын автомашин замаас гарч онхолдсон бөгөөд машинд 20 орчим насны зургаан залуу сууж явсан юм.  
Автомашины ноцтой осолд өртсөн залуусын биеийн байдлын талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Сүхбатаас тодруулахад “Одоогийн байдлаар тэднээс 19, 20 настай хоёр залуу нь ухаан ороогүй байна. Нэг залуу нь ухаан орсон ч биеийн байдал тун муу байна. Бусад гурав нь хөнгөн бэртсэн болохоор гадуур эмчлүүлж байгаа. Ослын шалтгааныг Замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг шалгаж байгаа” гэв.

                                            Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж