Soca-г хакердсан этгээдүүд баригджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Soca-г хакердсан этгээдүүд баригджээ

Их Британийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг (Soca)-ийн вэб сайт кибер халдлагад өртсөний улмаас өнгөрсөн лхагва гаригт ажиллахгүй байсан билээ.

Харин энэхүү хэргийг үйлдсэн байж болох 18-19 насны хоёр залууг Норвегид баривчилжээ.

Тэднийг Soca-гийн вэб сайт хакердсан төдийгүй Норвеги болон АНУ-ын хэд хэдэн вэб сайтыг хакердсан хэрэгт сэжиглэж байгаа аж.

Хэрвээ тэд буруутай нь тогтоогдвол зургаан жилийн хорих ялаар шийтгэгдэж магадгүй юм байна.

Н.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж