
Илтгэгч тус аймгийн хөгжлийн бодлогын агуулгыг “Дуу хуур, өв соёлоо дээдэлж оюунлаг, бүтээлч иргэдтэй, дэд бүтэц,эдийн засгийн салбарууд цогцоор хөгжсөн, байгальд ээлтэй аймаг байх” хэмээн тодорхойлсон юм. Энэ хүрээндээ мэдээлжсэн нийгмийн хүрээнд орчин үеийн мэдээллийн технологиор дамжуулан иргэдээ шуурхай, бодит, үнэн зөв мэдээллээр хангах, хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгох, засаглалыг хөгжүүлэх, гадаад харилцааг өргөтгөх талаар тавьж буй зорилтуудыг дэлгэрүүлэн тайлбарлалаа. Хуралдаан үндсэн асуудлаа ид хэлэлцэж асуулт хариулт, санал шүүмжлэл үргэлжилж байна. Дараа нь 2011 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн 70 жилийн ойн “Дундговь-70” сангийн зарцуулалтад хийсэн аудитын дүн, орон нутгийн сонгуулийн тойрог байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм