Тоглоом сонирхогчдийн 2012 оны хамгийн их хүлээсэн видео тоглоом бол яахын аргагүй "Bioshock Infinite" билээ.
Харамсалтай нь уг тоглоом 2013 оны хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийхээр болжээ.
Уг тоглоомыг энэ зун "E3” болон “Gamescom " гэх мэт тоглоомын үзэсгэлэнгүүдэд гаргахаа ч бас хойшлуулжээ.
Тоглоомийн үйл явдал нь хачин жигтэй тэнгэрийн хотод өрнөх ба илүү олон нэмэлт боломж, хөдөлгөөн, буу зэвсэгтэй болсон байна.
Зураглалын хувьд үнэхээр гайхалтай бүтээл болж байгаа хэмээн тоглоом бүтээгчид онцолжээ.
Уг тоглоомын хөгжүүлэгч болох "2K Games" мэдэгдэхдээ "Бид энэхүү тоглоомондоо дахин засвар болон нэмэлт боломжуудийг хийж өгөх шаардлагатай болсон.
Дараа жил үнэнч фэнүүддээ гайхалтай тоглоомоор бэлэг барих болно" гэжээ.
Тоглоомын трейлэрийг ЭНД дарж үзнэ үү.
Т.МӨНХТҮВШИН