Б.Билгүүн жүжигчин болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Б.Билгүүн жүжигчин болжээ

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, 2011 оны “Азийн топ модель” тэмцээний гранпри шагналын эзэн Б.Билгүүн кино урлагт хөл тавьжээ. Тэрбээр өнгөрсөн жил БНСУ-д болсон “Азийн шинэ нүүр царай” шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд энэ үеэр нь Өмнөд Солонгосын хэд хэдэн телевизээс хамтарч ажиллах, кино, рекламанд тоглох санал тавьж байсан удаатай гэдэг.

Дэлгэцийн болоод рекламны томчуудын анхаарлыг татаж эхэлсэн Б.Билгүүн харин эхлээд монгол кинонд тоглохыг хүссэн бололтой “MN-25 суваг” телевизийн бүтээл “Би хайртай” кинонд гол дүр бүтээжээ. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч тун чадварлаг тоглосон хэмээн киноны уран бүтээлчид түүнийг үнэлээд байгаа юм. Б.Билгүүн багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан бөгөөд цаашид хилийн дээс алхаж Өмнөд Солонгосын кино урлагт хүч үзэхээр зэхэж байгаа гэнэ лээ.

М.АЙРИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж