Алдартнуудын үсчин Видал Сассун 84 настайдаа Лос Анжелес дахь гэртээ нас баржээ. Сассун энэ цаг үеийн хамгийн алдартай үсчдийн нэг байсан юм. Тэрээр үс засах өвөрмөц арга барилаар 1960-аад оны үед үс засалтад хувьсгал хийж, энэ салбарт өөрийн нэрийг брэнд болгож чадсан билээ. Түүний үс засах богино, геометр хэлбэртэй “Боб” хэмээх арга барил 1950-аад оны үед моод болж байсан аж. Видал Сассун 1954 онд Лондон хотод салоноо нээж байжээ.
Н.ЭНХ