Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан ОУОХ-ны байнгын хорооны гишүүн болоод удаагүй байгаа билээ. Тэрбээр Швейцарийн Лозанн хотноо ОУОХ-ны “Спорт хүрээлэн буй орчин” байнгын хорооны хуралд өнгөрөгч өдрүүдэд оролцлоо. Уг хурлыг ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге, комиссийн дарга Пал Шмидт нар удирдсан юм гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлэв.