Лондонгийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лорд Себастьян Коэ өнгөрөгч мягмар гаригт олимпийн наадмын 900 мянган шинэ тасалбарыг худалдаанд гаргаж буйг зарлалаа. Хамгийн эрэлттэй тасалбар болох нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, хөнгөн атлетикийн 100 м-ийн шигшээ гүйлтийн тасалбарууд уг багцад хамаарагдаж байгаа аж. Эдгээр тасалбарыг хамгийн эхний ээлжинд өнгөрсөн жил тасалбар зарах сугалаанд азгүйтсэн хүмүүст шууд олгох гэнэ. Мөн олимпийн наадмын түүхэнд анх удаа Олимпийн парк руу нэвтрэх тасалбарыг борлуулж байгаа аж. Нийт 70 мянган тасалбарыг 10 фунт стерлингээр худалдаалах гэнэ. Тодорхой цагийн хуваариар тавдугаар сарын 17-ныг дуустал тасалбарыг зарах юм гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлэв.