“Сухой супержет” онгоц Индонезид осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Сухой супержет” онгоц Индонезид осолджээ

Индонезийн уулархаг бүсэд нислэг үйлдэж яваад сураг тасарсан Оросын зорчигч тээврийн онгоц осолдсоныг тогтоожээ. “Сухой супержет” онгоц өчигдөр орон нутгийн цагаар 02:21 цагийн үед радарын дэлгэцнээс алга болсон байна. Одоогийн байдлаар сүйрсэн онгоцонд байсан зорчигчдын талаарх мэдээлэл алга байна. Учир нь онгоцтой хамгийн сүүлд холбоо барьсан газарт самналт хийж байсан эрлийн багийнхан ослын газарт хараахан хүрээгүй байгаа юм.

Индонезийн албаны эх сурвалж телевизээр товч мэдэгдэл хийхдээ “Онгоц Жакарта хотоос өмнөд зүгт орших Салак галт ууланд осолдсон” гэжээ. Оросын иргэний агаарын тээврийн шинэ онгоцонд 42 зорчигч, онгоцны багийн найман гишүүн байсан гэж Индонезийн албаны хүн мэдээлсэн ч яг хэдэн хүн байсан  нь одоогоор батлагдаагүй байгаа юм. Бирм, Пакистан, Казакстан, Индонезид үзүүлэх нислэг хийсэн “Сухой супержет” онгоц дараа нь Лаос, Вьетнамыг зорих байжээ.  “Сухой” онгоцны үйлдвэр нь цэргийн болон сөнөөгч онгоц үйлдвэрлэдгээр нэртэй. 2008 онд анхны нислэгээ үйлдсэн “Сухой супержет” онгоц нь бүс хооронд 100 зорчигч тээвэрлэх багтаамжтай хоёр тасалгаатай онгоц гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж