Нууц амраг “тэргүүн хатагтай” боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Нууц амраг “тэргүүн хатагтай” боллоо

Францын ерөнхийлөгчийн сонгуульд социалист Франсуа Олланд ялсан нь тодорхой болсны дараа тус орны тэргүүн хатагтайгаар Францын долоо хоног тутмын Paris Match мэдээний сэтгүүлийн сурвалжлагч, 47 настай, хоёр удаа гэр бүл салсан, ерөнхийлөгчтэй албан ёсоор гэрлээгүй, өрх толгойлогч эх Валери Триервейлер болно гэж хэвлэлүүдээр шуугиж байна.

Олландын хамтран амьдрагч Францын бүгд найрамдах улсын түүхэнд нөхөрт албан ёсоор гараагүй байж эхнэрийн эрхээр Елисейн ордонд суух болсон эмэгтэй гэж орж байна.

Валери Триервейлер мэргэжил нэгт хүнийхээ яриаг “сексист” гэж үзээд түүнд алганы амт үзүүлсний дараа хэвлэлийнхэн дунд “Ротвейлер” гэсэн инээдтэй хочтой болжээ.

Тэрээр “тэргүүн хатагтай” болохоор тэмүүлээгүй ч Францын Засгийн газрын явуулж буй бодлогод мэдэгдэхүйц чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Өмнөх тэргүүн хатагтай, топ модель асан Карла Бруни-Саркозигээс ч илүү тэргүүн хатагтай болно гэжээ. Түүнчлэн түүнийг нөхөр болон олон нийтээс далдуур шоу бизнесийнхэнтэй учир ургуулснаа нуусан гэж шинэ тэргүүн хатагтай шүүмжлэв.
Валери Триервейлерын хувийн эрх чөлөө нь протоколоос хязгаарлагдана гэж айж байгаа гэнэ. Харин гэрлэлтээ албан ёсны болгох талаар түүнд санаа ч төрөөгүй ажээ.
Триервейлер Олланд хоёр 23 жилийн өмнө танилцсан ба тэр цагт ирээдүйн “тэргүүн хатагтай” сурвалжлагч, ерөнхийлөгч өөрөө нэлээд өнөр өтгөн өрхийн тэргүүн байв.

Дашрамд сануулахад, Франсуа Олландын хуучин хамтран амьдрагч эхнэр нь Социалист намын лидер, түүний дөрвөн хүүхдийн эх, 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сеголен Руайяль юм. Тэд 30 жил хамтран амьдарчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж