Махны үйлдвэртэй болно

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Махны үйлдвэртэй болно

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд баригдаж эхлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй махны үйлдвэр удахгүй ашиглалтад орох нь ээ. 2012 онд ТОП-150 аж ахуйн нэгжийн 11 дүгээрт шалгарсан “Жаст” группийн “Жаст Агро” ХХК-ийн барьж байгаа тус үйлдвэрийн барилгын ажил үндсэндээ дуусч, мал нядалгааны цех, хөргүүртэй зоорийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг хийж эхлээд байна. Анх 3.4 тэрбум төгрөгийн өртгөөр баригдахаар төлөвлөсөн солонгос, хятадын орчин үеийн тоног төхөөрөмж бүхий энэ үйлдвэр нь жилдээ 1000 тн мах бэлтгэх хүчин чадалтай байх юм.

Эх сурвалж: uvurkhangai.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж