Химийн бараа зөөгч танкерыг барьцаалав

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Химийн бараа зөөгч танкерыг барьцаалав

Сомалийн далайн дээрэмчид немцийн хиймийн бүтээгдэхүүн зөөх хөлөг онгоцыг тавдугаар сарын 8-нд барьцаанд авчээ.
Танкер "Марида Маргарита" (Marida Marguerite) 13 мянган тонны усан эзлэхүүнтэй бөгөөд Маршаллын арлуудын тугийн дор явж байсан гэнэ. Тэр хөлөг онгоцыг далайн дээрэмчид Оманы эргийн ойролцоо Салала боомтоос 220 км-ын зайд барьцаанд авчээ. Дээрэмчид моторт завийг биш хөвдөг баазаа ашиглан уг хөлөг онгоцонд довтолсон байна. "Марида Маргарита" хөлөгт ойртож ирээд дээрэмчид эхлээд түүнийг автомат зэвсэг ба гранат харвагчаар буудан, дараа нь хөлөгт авиран гарч барьцаалсан аж.
Дээрэмчдийн барьцаанд танкерын багийн 22 гишүүн: 19 энэтхэг, хоёр бангладеш, нэг украин хүн барьцаалагдсан байна. Европын холбооны дээрэмчдийн эсрэг тэмцэх хэсгийн мэдээгээр барьцааны онгоцтой ойр байсан тээрийн онгоц холбогдохыг оролдсон ч “зайл” гэсэн хариу аваад тэднийг орхисон байна.
Үүний өмнө далайн дээрэмчид Тайванийн загас агнуурын хөлөгт халдан бас барьцаанд авчээ. Багийн 26 хүн, тэдний тоонд Хятад, Кени, Мозамбик, Тайванийн иргэд барьцаалагдсан байв.
2010 оны тавдугаар сарын байдлаар дээрэмчдийн барьцаанд 25 хөлөг онгоц, 400 гаруй хүн байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж